Шууд Chart

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг батлав

2021-11-13 10:42:17

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа тогтоолыг төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулсан.  

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн тооны хоёрны нэгээс илүүгүй байна гэснийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамбын Батлут, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдинням, Лхагвын Мөнхбаатар нарыг Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн гэж байлаа. 

Ингээд “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62,5 хувь нь дэмжсэнээр чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв. 


Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг батлав  
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй