Шууд Chart

УДБЭТ-ын уран бүтээлчид 59 дэх улирлын нээлтээ “Учиртай гурван толгой” дууриар эхлүүллээ

2021-11-15 10:04:27

УДБЭТ-ын уран бүтээлчид 59 дэх улирлын нээлтээ Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дууриар эхлүүллээ.

Энэ удаа Юндэнд Э.Бумхүү, Нансалмаад Ш.Наранчимэг, Хоролмаад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд О.Хүрэлбаатар, худалдаачинд Э.Отгонбат нар дуулсан юм.

Дашрамд дурдахад, Засгийн газраас гаргасан шийдвэр, чиглэлийн дагуу үзэгчдийг ковидын эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх ёстойг шаардаж байна.

Хэрэв гурав дахь тундаа хамрагдаагүй, хамрагдах боломжгүй тохиолдолд тоглолт эхлэхээс 1-3 цагийн өмнө түргэвчилсэн шинжилгээ өгч, үзвэр үзэх боломжтой аж.

Тэртээ 1950 оны арванхоёрдугаар сарын 30-нд тус театрын барилга ашиглалтад орж, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй.

Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьсан билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

УДБЭТ-ын уран бүтээлчид 59 дэх улирлын нээлтээ “Учиртай гурван толгой” дууриар эхлүүллээ  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй