Шууд Chart

Эмзэг бүлгийн настанд хамтран тусламж үйлчилгээ үзүүлж байна

2021-11-15 10:47:10

Геронтологийн үндэсний төв Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран 2021 оны 11 сарын 08-12-ны өдрийг хүртэл насны доройтолтой хэвтрийн ахмад настанд гериатр эмч, сувилагч, нийгмийн ажилтан, хөдөлгөөн засалч Монголын улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын идэвхтээс бүрдсэн олон мэргэжлийн багаар гэрийн тусламж үйлчилгээ үзүүлэв.

Мөн Монголын улаан загалмайн нийгэмлэгийн настанд туслах сайн дурын идэвхтнийг хэвтрийн настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр чадвахижуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэ сургалтаар Геронтологийн үндэсний төвийн гериатр эмч мэргэжилтнээс бүрдсэн олон мэргэжлийн багийн мэргэжилтэн “Доройтолтой настны хоол тэжээлийн байдлыг үнэлэх хэвтрийн настанг хооллох”, “Тархины цус харвалтын дараах хөдөлгөөн засал эмчилгээ” “Зөв босож суулгах, орноос тэргэнцэрлүү зөв зөөвөрлөх, зөв таяг тулж босох”, “Хэвтрийн настанд холголт цооролт үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?”  “Хэвтрийн настны байршил солих сэдвүүдээр онол дадлага хосолсон сургалтыг Нийслэлийн 6 дүүргийн 60 сайн дурын идэвхтэнг хамруулан амжилттай зохион байгууллаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эмзэг бүлгийн настанд хамтран тусламж үйлчилгээ үзүүлж байна  
Үзсэн: 1324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй