Шууд Chart

Соёлын сайд Ч.Номин Итали Улсын Гадаад хэргийн сайдтай уулзлаа

2021-11-15 15:06:39

Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин Парис хотноо болж буй ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр ээлжит чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэргийн сайд Лүижи Ди Маёотой ЮНЕСКО-ийн төв байранд уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурал, тус байгууллагын дунд хугацааны стратеги, нээлттэй шинжлэх ухааны зөвлөмж зэрэг бодлогын баримт бичиг, Дэлхийн өвийн хороо зэрэг асуудлаар санал солилцсон юм.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд соёлын өвийн сэргээн засварлалтын асуудлаар түлхүү ярилцаж, Итали улстай энэ чиглэлд хамтран ажиллаж, техникийн туслалцаа авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд соёлын сэргээн засварлалтын чиглэлээр хамтран ажиллахдаа их, дээд сургуулийн түншлэлд тулгуурлах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд уулзалтын төгсгөлд Итали Улсын Гадаад хэргийн сайд Лүижи Ди Маёо Монгол Улсын Соёлын сайд Ч.Номинг Итали Улсад айлчлахыг урив гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Соёлын сайд Ч.Номин Итали Улсын Гадаад хэргийн сайдтай уулзлаа  
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй