Хатгуурт үлд өвс нь эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд өвлийн улиралд цасан доор ногооноороо өвөлждөг САМ шинжтэй суккулент ургамал юм.
САМ ургамал нь гадаад орчны стрессийг даван туулах, дасан зохицох чадвар өндөртэй, бодис энергийн солилцоогоо үр ашигтай зарцуулж, ус чийгийн дутагдалтай тохиромжгүй нөхцөлд өдрийн цагаар навчны амсрын сүвээ хаалттай байлгадаг.
Байгаль дээр ургаж буй Orostachys spinosa L.
САМ (Grassulaceae Acid Metabolism) ургамал нь гадаад орчны ус ба нүүрс хүчлийн хийгээс үл хамаарч, зохиомол орчинг бий болгож, стрессийг даван туулж чаддаг. САМ ургамлууд тасалгаанд сар, жилээр ямар ч тордолгоогүй амьдарч, сайн ургаж чадах бөгөөд услах юм уу гэрэл өгөх үед цэцгүүд гардаг.
Хатгуурт үлд өвс- Orostachys spinosa L. (-430С, -470С, -500С, -530С)-т хөлдөөсний дараа лабораторийн нөхцөлд хөрсөнд буцаан суулгаж сэргэн ургалтыг туршилтын явцыг ажиглахад туршилтын бүх хувилбарт сэргэн ургаж байгаа нь энэхүү ургамал хүйтэнд тэсвэртэй ургамал болохыг харуулсан.
Мэдээ бэлтгэсэн: Х.Отгонбаяр
Хатгуурт үлд өвс хүйтнийг тэсвэрлэдэг | ||
Үзсэн: 1404 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.