Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал энэ сарын 30-ны өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд Сингапурт болно. Энэ жилийн 13 дахь удаагийн бага хуралд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ оролцохоор албаны хүмүүсийн хамт өнөөдөр эх орноосоо мордлоо. Д.Бат-Эрдэнэ бага хурлын үеэр АНУ, Япон, Франц, Сингапур, Индонез, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Батлан хамгаалахын сайд нартай хоёр талын уулзалт хийж, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар болон хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм байна.
Уг бага хурал нь анх 2002 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд манай улс 2003 оноос эхлэн тасралтгүй оролцож байгаа аж. Олон улсын бага хурлыг Лондонд төвтэй Стратегийн судалгааны олон улсын хүрээлэн, Сингапур улсын Засгийн газартай хамтран зохион байгуулдаг юм байна.
Батлан хамгаалахын сайд Сингапурыг зорилоо | ||
Үзсэн: 1292 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.