![](/uploads/201405/news/thumb/382d9703b42d3451b1bd4be7cd79b28c_x3.jpg)
Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг НЗДТГ-аас Чингисийн талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулах бол дүүрэг бүр өөр өөрсдийн сонгосон талбайд Хүүхдийн баярыг тэмдэглэнэ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас тавдугаар сарын 31-нд 10:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулах бол Баянгол дүүргээс зургаадугаар сарын 1-нд 10:00 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу, бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл жагсах юм байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зургаадугаар сарын 1-нд 11:00-17:00 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна. Сонгинохайрхан дүүрэг зургаадугаар сарын 1-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын арга хэмжээг хороо тус бүрт нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ.
Зургаадугаар сарын 1-нд 11:00-16:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
Зургаадугаар сарын 1-ний өдрийн 10:00,12:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.
Улсын драмын эрдмийн театр
Тавдугаар сарын 31-ний өдрийн 11:00,13:00 цагуудаас Андерсаны “Лусын дагина” хүүхдийн жүжиг, зургаадугаар сарын 1-нд 15:00,17:00 цагуудаас С.Михайловын “Бардам туулай” Хүүхдийн жүжиг , 2000 цагаас Н.Ганхуягийн найруулга “Бүүвэй” гурван бүлэгт уянгын драмын жүжиг өөрийн тайзнаа тоглоно.
Тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 2-ныг хүртэл Оросын Одойчуудын циркийн тоглолт ажлын өдрүүдэд 15:00, 19:00 цагуудаас, амралтын өдөр 12:00, 19:00 цагуудаас зургаадугаар сарын 1-нд 12:00, 15:00, 19:00 цагаас тус тус тоглоно.
Тавдугаар сарын 31-нд Маскрад шоу 11:00 цагаас Ялалтын талбайгаас хөдлөөд цирк рүү ирнэ.
Тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний 10:00 цагаас “Ice cream” фестиваль АСА Циркийн гадна талбайд болно. /Үнэ төлбөргүй/
Тавдугаар сарын 29, 30, 31-нд Мөрөөдлийн суваг телевизийн “Бонгын аялал” тоглолт,
Зургаадугаар сарын 1-нд Тотал мюзик- тоглолт
Тавдугаар сарын 31-нд 11:00,13:00 цагуудаас Маск пордакшны “Мөсөн хатан”,
Тавдугаар сарын 31-нд 16:00 цагаас “Хөгжилтэй алиалагч” тоглолт
Зургаадугаар сарын 1-нд Мөрөөдлийн театрын Хүүхдэд зориулсан жүжиг 12:00, 15:00 цагуудаас тоглоно.
06 дугаар сарын 01-нд Хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа гадна талбайдаа
06 дугаар сарын 01-нд “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана - А фойед
05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-нд 1:00, 14:00 цагуудаас Хүүхдийн баярт зориулсан урлагийн тоглолт
06 дугаар сарын 01-нд 12:00-15:00 цагт гадна талбайдаа Цардмал замын зургийн тэмцээн Гадна талбайд
06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагт Шатар, даамны тэмцээн зохион байгуулна
06 дугаар сарын 01-нд 12:00-150:0 цагт Эко өдөрлөг зохион байгуулна
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
Тавдугаар сарын 31-нд 10:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамт болон хороодоор хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.
Зургаадугаар сарын 1-нд 10:00 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл
Зургаадугаар сарын 1-нд 11:00 цагаас Хүүхдийн баярын арга хэмжээ
Зургаадугаар сарын 1-нд 10:00 цагт Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ /500 хүүхдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа/- Буянт-Ухаа спорт цогцолборт болно.
Зургаадугаар сарын 1-нд 11:00-17:00 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээ- Тусгаар тогтнолын талбайд болно.
Зургаадугаар сарын 1-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын арга хэмжээ хороо тус бүрт нэгэн зэрэг болно.
Зургаадугаар сарын 1-нд 13:00-17:00 цагт Хүүхэд багачуудад зориулсан урлагийн тоглолт, 19:00-20:00 цагт Амьд хөгжмийн тоглолт, 20:00-21:00 цагт Залуучуудад зориулсан хөтөлбөр тус тус Их тайзан дээр, 14:00-18:00 цагт Үлгэрийн цаг, гэр бүлийн буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом, хүүхдийн тэмцээн бага тайзан дээр тус тус зохион байгуулагдана.
Зургаадугаар сарын 1-нд 10:00-13:00 цагт ТВ-5 телевизийн хүүхдийн нэвтрүүлэгтэй хамтарсан хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, арга хэмжээ
Чингисийн талбайн хоёр талын замыг хүүхдийн баярын өдөр 11:00-16:00 цагийн хооронд хаана | ||
Үзсэн: 2026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.