Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газраас энэ сарын 22-26-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх зорилготой “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор “ICT-EXPO-2014” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн оролцож Криминалистикийн шинжилгээнд хэрэглэгддэг зөөврийн “Папилон” систем, Авто техникийн шинжилгээний лабораторид хэрэглэгддэг авто машины цахилгаан системийн гэмтлийг оношлогч компьютер, Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэст ашиглагддаг “Leica microscope” зэргийг танилцуулан оролцсон ба техник, тоног төхөөрөмжөө танилцуулахаас гадна 783 иргэний гарын хээний дардас, 695 хүний цусны бүлэг тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийж үйлчилсэн байна. Тус арга хэмжээнд нийт 73 байгууллага оролцож 10 номинаци шалгаруулсны нэг болох "ҮЗЭСГЭЛЭНГИЙН ӨВӨРМӨЦ ОРОЛЦОГЧ"-оор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шалгарч цом, дурсгалын зүйлээр шагнагдан амжилттай оролцлоо.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шилдгээр шалгарлаа | ||
Үзсэн: 1756 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.