Шууд Chart

Хорих анги дахь хүүхдүүд эцэг, эхтэйгээ уулзана

2014-05-30 10:30:05

Хорих ангид хүмүүжиж байгаа хүүхдүүд өнөөдөр эцэг, эхтэйгээ уулзах эрх эдэлнэ. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа Хүүхдийн хорих 411 дүгээр анги нээлттэй ажиллаж, хүмүүжигч хүүхдүүдийг эцэг, эхтэй нь уулзуулах юм байна.

Мөн хорих ангийн хүсэлтээр 11.00 цагаас Хүүхдийн номын ордон, МЗЭ-ийн дэргэдэх Залуу Зохиолчдын нэгдлээс хамтран тус хорих ангид очиж уулзалт хийхээр болжээ.

Дашрамд дурдахад, Хүүхдийн номын ордны “Зөөврийн номын сан” 411 дүгээр хорих ангитай хамтран ажиллаад хоёр жил болж байгаа бөгөөд 45 хоногт нэг удаа багц ном хүргэн өгч, хүүхдүүдэд ном унших боломжийг олгодог аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хорих анги дахь хүүхдүүд эцэг, эхтэйгээ уулзана  
Үзсэн: 1805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй