Шууд Chart

МҮОНРТ-ийн хамт олон цусаа хандивлаж байна

2014-05-30 11:59:01

Өнөөдөр 10.00-13.00 цагийн хооронд МҮОНРТ-ийн хамт олон цусаа хандивлаж байна. Энэ ажлын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс долоон хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг иржээ. МҮОНРТ-ийн хамт олны дунд байнгын донор хүмүүс олон байдаг бөгөөд жил болгон цусаа хандивладаг уламжлалтай болжээ. Иймдээ ч “Донор хамт” болсон юм. 
 
Дашрамд дурдахад, цусаа өгье гэсэн хүн бүрээс цус авдаггүй. Учир нь цусаа өгөх гэж байгаа хүн 17-60 насны эрүүл хүн байх ёстой байдаг аж. Иймд цус өгөхөөс өмнө цусны даралт, цус багадалтыг үзэж эмчийн зөвшөөрлөөр цусыг авна. 18-35 насны эмэгтэйчүүд ихэнх нь жирэмсэн болсон байдаг учир дээрх насны эрчүүд цусаа хандивлаж байх хэрэгтэй. Цусны төвд  Улаанбаатар хотын 17 000 иргэн,  улсын хэмжээнд 20 000-22 000 иргэн цусаа хандивладаг байна. Энэ байгууллага өдөрт 120 хүнээс цус авч байж нөөцөө бүрдүүлдэг. Иймд таны бэлэглэсэн цус олон хүний амь насыг аварч амьдрал бэлэглэдэг. Цусаа хандивлаж танихгүй ч гэлээ хэн нэгэн хүнд аз жаргал бэлэглэхийг уриалж байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

МҮОНРТ-ийн хамт олон цусаа хандивлаж байна  
Үзсэн: 1783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй