Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч дуучин Э.Амартүвшин ирэх арванхоёрдугаар сард Лондон хотноо “Набукко” дуурийн гол дүрд тоглохоор болжээ.
Тодруулбал, Лондон хотын “Royal Opera House”-т арванхоёрдугаар сарын 20-ноос 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрүүдэд гол дүрд дуулах аж.
Тэрбээр энэ сарын 9-нд Австри Улсын нийслэл Вена хотын Дуурийн театрт дэлхийн сор болсон дуучидтай "Навукко" дуурийн гол дүрд дуулсан байна.
Мөн 2022 онд Лондон, Мадрид хотноо мөн "Набукко" дуурь, Италийн Милан хотноо “Риголетто” дуурьд тус тус тоглох хуваарьтай гэнэ.
Тэрбээр олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагнал хүртсэн билээ. Тэрбээр энэ хүндтэй шагналыг 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авах аж.
Гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх сард Лондонд гол дүр бүтээнэ | ||
Үзсэн: 1166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.