Үндэсний бөхийн 58 дахь удаагийн өсвөр үеийн УАШТ Монгол бөхийн өргөөнд хоёр өдөр болж өндөрлөлөө.
Уг тэмцээн 16, 17, 18 гэсэн гурван насны ангиллаар явагдаж дүнгээ танилцуулсан бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн өсвөрчүүд зодоглосон юм.
Багийн дүнгээр Баянзүрх дүүрэг тэргүүлж, Булган аймгийн бөхчүүд удаалсан бол Хан-Уул дүүргийн бөхчүүд гуравдугаар байрт шалгарлаа.
18 насанд
Нэгдүгээр байр: С.Занданхүү /Дорноговь/ 28:1. Тэрбээр хоёр жил дараалж түрүүллээ.
Хоёрдугаар байр: Н.Амгаланбаатар /БЗД, Дундговь/ 28:1 Тэрбээр хоёр жил дараалан дэд байрт шалгарлаа.
Гуравдугаар байр:Н.Амаржаргал /Сэлэнгэ, Баян-Өлгий/ 27:2
17 насанд
Нэгдүгээр байр: Г.Төгсжаргал /Сэлэнгэ/ 28:1
Хоёрдугаар байр:Б.Имангали /Баян-Өлгий/ 27:2
Гуравдугаар байр:О.Тамир /Баянхонгор/ Ноднин жилийн аварга
16 насанд
Нэгдүгээр байр: С.Бат-Эрдэнэ /СХД, Архангай/ 27:2
Хоёрдугаар байр: С.Нуртилек /Баян-Өлгий/ 26:3
Гуравдугаар байр:Д.Биндэрьяа /Өвөрхангай/ 24:5
Үндэсний бөхийн УАШТ-ий аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.