![](/uploads/201405/news/thumb/d7dba3736d544e571bb6e6dbcbde175d_x3.jpg)
Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийн 7а ангийн авьяаслаг сурагч Ц.Ухаанзаяа “Ачийг тань хариулъя” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолтоо тавдугаар сарын 19-ний өдөр гурван удаа хийсэн байна.
Уг тоглолт нь Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хандивын аяны хүрээнд зохион байгуулагдсан юм.
Ц.Ухаанзаяа охин тоглолтынхоо орлогоор Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт байсан 16 пүрштэй орыг модон ор болгон шинэчлэн өгч, олны талархлыг хүлээгээд байгаа юм.
Ц.Ухаанзаяа охин аймгийнхаа эмнэлэгт 16 ор бэлэглэжээ | ||
Үзсэн: 1937 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.