Энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр 10.00 цагийн орчимд Д.Аюуш нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын тавдугаар багийн нутаг “Зогсоо” гэх газарт орших өөрийн гэртээ дагавар охин болох нэг нас 10 сартай Д.Энхцэцэгийг “Өмдөө өмссөнгүй” гэдгээр шалтаглан танхайн сэдэлтээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж толгойн тус газарт нь гараараа цохих, орны толгой мөргүүлэх зэргээр зодож санаатайгаар амь насыг нь хохироосон. Гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Сум дундын гуравдугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Аюуш нь танхайн сэдэлтээр, насанд хүрээгүй хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ял шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Аюушид оногдуулсан 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Дагавар охиноо хөнөөсөн этгээдэд 16 жилийн хорих ял оноолоо | ||
Үзсэн: 1829 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.