Шууд Chart

Махны үнэ өсчээ

2014-05-30 11:19:59

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр махны үнэд судалгаа хийдэг. Энэ долоо хоногт махны үнэ өссөн талаар мэдээллээ. Тодруулбал, үхрийн ястай махны үнэ нэг кг нь дунджаар 8785 төгрөг, хонины ястай мах 7680 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 160 төгрөгөөр, үхрийн цул мах 225 төгрөгөөр, хонины ястай болон цул махны үнэ 50 төгрөгөөр тус тус өсчээ.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7600 төгрөг, хонины мах 6400 төгрөг, хамгийн өндөр үнэтэй нь“Меркури” хүнсний захад үхрийн мах 10 мянган төгрөг, хонины мах 9900 төгрөгөөр худалдаалж байгаа талаар Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Махны үнэ өсчээ  
Үзсэн: 1742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй