Шууд Chart

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Кюүшү башёг ганцаараа тэргүүлж байна

2021-11-22 10:31:41

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан буюу Кюүшү башё найм дахь өдрөө үргэлжилж байна.

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр маэгаширагийн 4-өөс барилдах Эндотой барилдаж давсан байна. Улмаар найман даваатай болж башёг тэргүүлж байна. Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн 5-аас барилдах Такаясүтэй барилдана. Башёг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон озеки Такакэйшо нар нэг ч унаагүйгээр тэргүүлж байна.

Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдаж давжээ. Улмаар хоёр даваа зургаан унаатай боллоо. Өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 1-ээс барилдах Вакатакакагитэй барилдана.

Харин Комүсүби Ичиножо А.Ичинноров озеки Такакэйшотой барилдаж өвдөг шорооджээ. Улмаар гурван даваа, таван унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 2-оос барилдах Оношотой барилдана.

Энэ удаагийн Кюүшү башёд зодоглож буй Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-0

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 2-6

Комүсүби Ичиножо А.Ичинноров 3-5

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 4-4

М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-2

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 4-4

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Кюүшү башёг ганцаараа тэргүүлж байна   
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй