![](/uploads/202111/news/thumb/aeeec03a2ba4cf30fb75699ad100891a_x3.jpg)
"Бүрэн Монгол" төслийн хүрээнд зохион байгуулсан үндэсний 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, улсын заан Д.Анар үзүүрлэв.
Үүнд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Д.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхбаяр нар магнайлан зодоглосон юм.
Их шөвөгт улсын харцага О.Хангай, улсын начин Д.Амарсайхан нар шалгарав.
Барилдааны үеэр гурван азтан тодруулсан агаад Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Баттөр хэмээх залуу эхний азтан болж, “Чикаго” спорт барааны дэлгүүрээс 400 мянган төгрөгийн худалдаа хийх эрхийн бичиг, дараагийн азтан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Ц.Цэрэнлхагва дунд гарын хас чулуун хөөрөг, супер азтан Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Батсайхан Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн адуун сүргээс хурдан удмын адууны эзэн болсон юм.
Азтануудыг МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням, улсын аварга С.Мөнхбат, П.Бүрэнтөгс нар тодруулж, азын шагналыг гардуулж, дурсгалын зураг татууллаа.
Мөн аварга П.Бүрэнтөгс "Бүрэн Монгол" төслийг дэмжин оролцож буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлсэн юм.
Улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, улсын заан Д.Анар үзүүрлэв | ||
Үзсэн: 1259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.