Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна

2021-11-22 14:02:49

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журмыг хэрэгжүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой ээлжит сургалтыг өнөөдөр /2021.11.22/ Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтад нийслэлийн дүүргүүд дэх гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Мөрдөн байцаах тасгийн дарга, ахлах мөрдөгч, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, чиглэл хариуцсан 80 гаруй алба хаагч оролцож байгаа юм.

.

Дээрх сургалтаар “Жендерт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт”, “Монгол гэр бүлийн онцлог, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэлд нийгмийн ажилтан нарын хамтын ажиллагаа”, “Хохирогч, хүчирхийлэгчийн сэтгэл зүйн онцлог, Түр хамгаалах байранд хүлээн авах журам”, “Хохирогчтой харилцах сэтгэл зүйн онцлог, Стрессээс өөрийгөө хамгаалах, сэтгэл санаагаа засах арга зүй” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.


Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй