Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг цуурайтуулан яваа баритон, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Ардын жүжигчин цол хүртэхээр болжээ.
Тэрбээр Монголын сонгодог урлагийг дэлхийн томоохон тайзнаа тамгалаж яваа дэлхийн дуучин билээ.
Э.Амартүвшин 2004-2009 онд СУИС-ийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Ерөөгийн удирдлаган дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос Сонгодог урлагийн гараагаа УДБЭТ-аас эхэлсэн билээ.
Дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан түүний гаргасан амжилтыг сонирхуулья.
2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.
Ийнхүү 25 насандаа гавьяат жүжигчин цол хүртэж, 2016 оноос дэлхийн томоохон 10 гаруй театртай гэрээ байгуулан ажиллаж байна.
Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Ардын жүжигчин цол хүртэхээр болжээ | ||
Үзсэн: 1544 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.