Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр Замын цагдаагийн газрын алба хаагчид нь бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж замд хяналт тавих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Х
үүхдийн эрхийг хамгаалах өдөр хамгийн их ачаалал авдаг зам бол Нарны зам буюу Хүүхдийн соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын зам байдаг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг ая тухтай үйлчлүүлэх боломжийг хангах зорилгоор Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын бүх төлбөртөй зогсоол ууд тухайн өдөр үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очих бол та Дүнжингарав худалдааны төвийн зогсоол дээр, Соёл амралтын хүрээлэнд очих бол Паркийн өргөтгөлийн ажил хийгдэж буй талбай, Сөүл рестораны урд талын зогсоолын талбай, Нарны зам дагуу байрлах урд гарц, Сөүл ресторан луу ордог гарц, орц, Замын цагдаагийн газар, Соёлжийн зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандаарай. 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагаас -16 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын замыг хаана. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд тухайн замыг сонгож хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна.
6 сарын 1-ний хөдөлгөөн зохицуулалтын талаарх мэдээлэл | ||
Үзсэн: 1941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.