ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ-ны хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Д.Агиймаа, ЭХЭМҮТ-ийн нярайн зөвлөх эмч С.Энхтуяа, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч Т.Гантуяа, ажилтан П.Орхонтуул нар Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгт дэмжлэгт хяналт хийлээ.
Дэмжлэгт хяналтын баг ЭМС-ын тушаалын хэрэгжилт болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний бэлэн байдал, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.
Дэмжлэгт хяналтын явцад эх, хүүхдийн эмч, мэргэжилтэн, сумдын эмч нарт Өвчтэй хүүхдийг эрэмбэлэн ангилах, Хүүхдэд тохиолдох "Ковид-19" халдварын оношилгоо, эмчилгээ сэдвээр танхимын сургалт, Хүчилтөрөгч эмчилгээ, Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдал, Эрүүл мэндийн сайдын 207, 503 тоот тушаалын талаар ажлын байрны сургалт зохион байгууллаа.
Говь-Алтай аймагт дэмжлэгт хяналт хийлээ | ||
Үзсэн: 701 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.