Шууд Chart

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2021-11-24 17:19:38

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан өнөөдөр /2021.11.24/ Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Ардчилсан Үндсэн хууль буюу 1992 оны Үндсэн хуулийн зорилго, зарчим, агуулгад нийцүүлж 1995 онд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баталсан. Энэ хууль нь байгаль орчны салбарын суурь хууль юм.

Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан. Энэ өөрчлөлтөөр Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёр дах хэсэгт “...Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй...” гэсэн зохицуулалт орсон.

Үүний дагуу Засгийн газар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Төлөвлөгөө батлах тухай” 66 дугаар тогтоолын хавсралтаар Үндсэн хуулийн зургадугаар зүйлд орсон дээрх зохицуулалтыг Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд оруулахаар баталсан.Иймд яамны зүгээс дээрх хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг боловсруулсан байна.


Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй