Шууд Chart

Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн "Шивээ хиагт" дуурь маргааш тоглогдоно

2021-11-25 13:35:38

УДЭТ-ын уран бүтээлчид маргааш буюу Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нарын бүтээл  "Шивээ хиагт" дуурийг тоглох гэж байна.

Уг дуурь нь 1971 оны арванхоёрдугаар сарын 12-нд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар УДБЭТ-ын тайзнаа анх тоглогдож байсан билээ.

Тус бүтээл нь бидний ирээдүй болсон залуу үеийнхэнд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд онцолдог билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн "Шивээ хиагт" дуурь маргааш тоглогдоно  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй