Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулсан Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Ц.Нарантунгалагт “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат дээд цол олгосныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гардуулав.
Дипломат дээд цол хүртсэн Элчин сайд Ц.Нарантунгалагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дипломат дээд цолны тэмдэг, мөнгөн гэрэгэ, цолны батламжийг гардуулан өгч, баяр хүргэн ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахыг хүсэв.
Дипломат дээд цол олгов | ||
Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.