Шууд Chart

Монгол Улсын харцага Б.Орхонбаяр түрүүллээ

2021-11-28 11:08:12

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо мандуулсны 97 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын харцага Б.Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Н.Золбоо нар шалгарсан юм.

Сонирхуулахад, дээрх барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байв. Харин 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн юм.

Мөн 1996 онд тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй бол 2009 онд N1H1 вирусын дэгдэлтээс, 2020 онд “Ковид-19” цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээг өнжөөд байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын харцага Б.Орхонбаяр түрүүллээ   
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй