“Өвлийн хүлэмжийн аж ахуй” байгуулахад Чингис бондоос нийт 27 орчим тэрбум төгрөг хуваарилсан. 80 орчим аж ахуйн нэгж саналаа ирүүлснээс 16 компанийн төсөл банкны шаардлагыг хангаж, зээл нь батлагдан ажлаа эхлүүлж, эхнээсээ ургацаа хурааж байна. Эдний нэг “Түмэн сүйх” компанийн хүлэмжийн нээлт, анхны ургацын баярт Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, “Орчин үеийн загвар, техник технологитой, жилийн дөрвөн улиралд ажиллах анхны шилэн хүлэмжийг хүлээж авч байна” гээд “Түмэн сүйх” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Өвлийн хүлэмжийн аж ахуй, ноос, ноолуур, оёдлын үйлдвэрүүд болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэржилтэд Чингис бондоос 270 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Эдгээр төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд “Түмэн сүйх” компанийнх шиг 15 хүлэмж бий болно. Манай улсын нарийн ногооны нэг жилийн хэрэглээ 40 орчим мянган тн. Өнөөдрийн байдлаар 4600 тн-ыг нь бид өөрсдөө тариалдаг. Дотоодын хэрэгцээгээ хангахын төлөө ажиллаж байна гэж тус яамны дэд сайд Ц.Туваан ярилаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өвлийн шилэн хүлэмжийн нээлтэд оролцлоо | ||
Үзсэн: 2307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.