![](/uploads/202111/news/thumb/26459b3a992db2730e1a74095d480074_x3.jpg)
Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач А.Баасансүрэнгийн “Ноолууран зулхай урлал” үзэсгэлэн Монгол арт галерейд үргэлжилж байна.
Ирэх арванхоёрдугаар сарын 3 хүртэл гарах тус үзэсгэлэнд дэлхийд гайхагдсан ноолуур хэмээх тансаг түүхий эдийг зулах аргаар бүтээсэн гайхамшигтай урлаг дэлгэгджээ.
Тэрбээр өмнө нь эсгий урлалаар дагнан ажиллаж уран бүтээлээрээ БНХАУ, Их Британи, Шотланд зэрэг улс орноос гадна, “Уламжлалт урлал-Орчин үе-5” гар урлал бүтээлийн үзэсгэлэн, МХАҮТ-аас Монголын үндэсний шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах үзэсгэлэн, Монголын урчуулын хорооны “Хавар” зэрэг дотоодын олон үзэсгэлэнд оролцож байжээ.
Харин энэхүү “Ноолууран зулхай урлал” үзэсгэлэн нь ноолуураар бүтээсэн уран бүтээлийн бие даасан анхны үзэсгэлэн болоод байна.
Александрын Баасансүрэн нь Дүрслэх урлагийн дээд сургуулийг 1997 онд зураасан зургийн мэргэжлээр Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэгийн удирдлага дор төгсчээ.
2002 оноос эхлэн ноолуураар уран зураг зурах арга технологийг санаачлан, Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёл, ахуй амьдрал, алдартай хүмүүсийн хөрөг болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг туурвин бүтээсэн байна.
Тэрээр өөрийн бүтээлээрээ монгол ноолуурын эрхэм нандин, амьдлаг чанар, дахин давтагдашгүй, тансаг үнэ цэнийг бүтээхийг зорьсон гэв.
Зураач А.Баасансүрэнгийн “Ноолууран зулхай урлал” үзэсгэлэн үргэлжилж байна | ||
Үзсэн: 995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.