МҮОНРТ-ээр “Орон даяар” хөгжмийн нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхлээд байгаа билээ. Энэ жил алдарт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 50 жилийн ой тохиож байгаа тул уг баг хамт олон тус хамтлагийн тухай дөрвөн дугаар бэлтгэж байгаагийн төгсгөл нь өнөөдөр 21:10 цагаас гарна.
Дээрх нэвтрүүлгийн санаачлагчаар МҮОНРТ-ийн зөвлөх продюсер Б.Лхагвасүрэн ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн дугаарт “Соёл эрдэнэ” хамтлагийн ахмад уран бүтээлчид болон Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Г.Жаргалсайхан (Том Жагаа), төгөлдөр хуурч Б.Чинбат, “Люмино”, “Sweetemotion” хамтлаг оролцох нь ээ.
Тэд сүүлийн үеийн уран бүтээлээсээ хүргэхээс гадна “Соёл-Эрдэнэ” хамтлагийн талаар ярилцах юм байна.
Сонирхуулахад, тус нэвтрүүлгийг 120 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэж байгаа аж.
Өнөөдөр гарах “Орон даяар” хөгжмийн нэвтрүүлэгт “Том” Жагаа тэргүүтэй уран бүтээлчид оролцоно | ||
Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.