Шууд Chart

НИТХ-ын дарга сумогийн их аварга М.Анандад хүндэтгэл үзүүллээ

2014-06-02 09:24:22

Өчигдөр НИТХ-ын дарга  Японы сумогийн 71 дэх их аварга Мангалжалавын Анандыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр Баянгол дүүргийн иргэн бөгөөд анх 16 настайдаа сумод барилдаж эхэлжээ. Ингээд 13 жилийн дараа аварга цол хүртжээ. НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн унаган иргэн Японы сумогийн дэвжээнд амжилттай барилдаж их аварга цол хүртсэнд баяртай байна. Цаашид олон сайхан барилдаанаар нийслэлчүүдээ баярлуулж, амжилтаа улам баталгаажуулахыг хүсэн ерөөе. Бид сумогийн дэвжээнд ид хаваа гайхуулан барилдаж байгаа Монгол хөвгүүдээ харан бахархаж суудаг.

Тиймээс  их аварга цол хүртсэн Монголын сумочдоо хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл үзүүлдэг. Та бүхэнд нийслэлийн зүгээс  дэмжлэг хэрэгтэй бол  бид туслахад бэлэн байна“ гэлээ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

НИТХ-ын дарга сумогийн их аварга М.Анандад хүндэтгэл үзүүллээ   
Үзсэн: 1622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй