Иргэдийн санал хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан “Нарантуул” захад худалдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, долоон төрлийн хуванцар савыг сонгон авч шинжилгээ хийжээ. Шалгалтаар хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалгын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон манай улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ /хар тугалга-0.01мг/л/-нээс 60-800 дахин их, формальдегид дээд хэмжээ /формальдегид – 0.1 мг/л /-нээс 1800-6900 дахин их байгаа нь тогтоогдсон.
Хүнсний зориулалттай саванд формалины үлдэгдэл илрэх ёсгүй байдаг. Гэтэл 27.0 - 53.43 мг/л хэмжээтэй гарчээ. Хуванцар саванд хадгалсан усан дахь төмөр, нитрит манайд мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй бол аммиак зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гарчээ. Саванд хадгалсан сүү, айрганд кадьми 0.001 мг/л-ээс бага, хар тугалга сүүнд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, айрганд дөрөв дахин их гарсан байна.
Хар тугалга, химийн бусад бодис нь хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, эд эрхтэнг өвчлүүлэх эрсдэлтэй тул “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой, эсвэл огт тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх, “2”, “4” тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хэрэглэхээ багасгахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар сэрэмжлүүлж байна. Харин “1”, “5” дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюулгүй юм байна.
Хуванцар саванд агуулагдах хар тугалгын хэмжээ их байна | ||
Үзсэн: 2581 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.