![](/uploads/201406/news/thumb/a97a30a04376812b674915e77b263f01_x3.jpg)
Улаанбаатар хотын Захирагчийн гэр хорооллын ажлын албадын дарга нар нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, дэд захирал Н.Ариунболд нартай уулзжээ.
Уулзалтаар Нийслэлийн 103 төвийн яаралтай түргэн тусламжийн авто машинууд гэр хорооллын айл өрхийн дуудлагад явахад гудамж нь мухар, хаягжилт тодорхойгүй зэрэг хүндрэл учирдаг. Энэ нь түргэн тусламжийнхан айлдаа хүрч чадахгүй цаг алдах, цаашилбал өвчтөний биеийн байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээний хүндрэл учруулдаг. Тиймээс мухар гудамжинд амьдардаг, түргэн тусламжийн машин хүрэхгүй айл өрхүүдийн судалгааг гаргаж хамтарч ажиллахаар болсон байна.
Мөн гэр хорооллын гудамжинд иргэд, яаралтай түргэн тусламжийнхныг тосон авч уулзах “Болзох цэг”-ийг байгуулахаар ярилцан оновчтой байршлыг тодорхойлохоор санал солилцжээ. Цаашид хоёр тал хамтран хороодод эрүүл мэндийн анхан шатны сургалтыг зохион байгуулж, Захирагчийн гэр хорооллын ажлын албадын туслах, иргэдийг идэвхитэй хамруулан, алслагдсан хороодод гарч буй өвчлөлийг бууруулахад анхаарч ажиллахаар боллоо.
Түргэн тусламжийг тосон уулзах “Болзох цэг”-ийг гэр хороололд байгуулна | ||
Үзсэн: 1242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.