Шууд Chart

"Шангри-Ла яриа хэлэлцээ" олон улсын бага хурал боллоо

2014-06-02 10:02:19

Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын түвшний "Шангри-Ла яриа хэлэлцээ" олон улсын бага хурал 2002 оноос эхлэн Бүгд Найрамдах Сингапур Улсад зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жил 13 дахь удаагийн бага хурал тавдугаар сарын 30-ны өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус бага хуралд Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Батлан хамгаалах яам, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нар оролцлоо. 
"Шангри-Ла яриа хэлэлцээ" бага хурал нь Ази, Номхон далайн бүс нутгийн батлан хамгаалахын сайд нарыг олон талт арга хэмжээний хүрээнд нэгтгэж, аюулгүй байдал, батлан хамгаалахын тулгамдсан асуудлууд, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар илэн далангүй яриа хэлэлцүүлэг явуулж, санал солилцдог онцлогтой.
 
Энэ жилийн хуралд Австрали, АНУ, БНХАУ, ОХУ, Бангладеш, Бруней, Индонез, Их Британи, Камбож, Канад, Малайз, БНСУ, Сингапур, Тайланд, Лаос, Зүүн Тимор, Франц, Филиппин, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон зэрэг 27 улсын Батлан хамгаалахын сайд нар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын дээд албан тушаалтнууд оролцлоо.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"Шангри-Ла яриа хэлэлцээ" олон улсын бага хурал боллоо  
Үзсэн: 1132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй