Шууд Chart

Ой тогтоолтынхон багаараа 19 медаль хүртлээ

2014-06-02 10:23:37

Филиппин улсад ой тогтоолтын олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Солонгос, Индонез, Энэтхэг, Филиппин, Монгол зэрэг таван улсын 68 тамирчин өрсөлджээ. 

Манай тамирчдаас Э.Энхмөнх  хоёр алт,  таван  мөнгө, хоёр хүрэл медаль, Т.Энхжин гурван  алт, нэг мөнгө, гурван хүрэл, Их мастер С.Цогбадрах  гурван  алт, нэг хүрэл медаль хүртэж нийт  19 медальтайгаар багаараа хоёрдугаар байрт оржээ.
 
Мөн 30 минутын “Тооны Марафон” төрөлд С.Цогбадрах 1408 цифрийг цээжлэн алдаагүй нэрлэснээр насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ой тогтоолтынхон багаараа 19 медаль хүртлээ  
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй