Шууд Chart

Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хуулийн хугацаа дууслаа

2014-06-02 10:42:34

Нийслэлийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг гуравдугаар сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулж дууслаа.

Замын цагдаагийн газар, дүүргүүдийн татварын хэлтсээс хамтран  энэ сарын 10-24-нийг хүртэл албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг байгуулна.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч та албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй бол захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль төлнө. Энэ сарын 24-нөөс хойш албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хуулийн хугацаа дууслаа  
Үзсэн: 1425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй