Шууд Chart

Туркт жагсаал болжээ

2014-06-02 10:49:21

Тавдугаар сарын 31-нд Туркт ”Гезийн хэрэг”-ийг нэг жилийн ойг дурслаа. Энэ өдөр Таксимын талбай болон түүний ойролцоох Гезийн паркт байшин барилга барихаар эрх баригчид төлөвлөж байгаа нь Стамбулын оршин суугчдын дургүйг хүргэжээ. Паркийн модыг хөрөөдөж, оронд нь худалдааны төв барьж, Османы эзэнт улсын үеийн хуаранг сэргээхээр төлөвлөсөн аж. Стамбулын жагсаал тавдугаар сарын 31-нд эхэлсэн бөгөөд бусад хот, түүний дотор нийслэл Анкара хотын оршин суугчид цагдаа нартай мөргөлдөж хэдэн арван хүн хэлмэгдсэн юм.  

Иймд өчигдөр тус улсын олон газарт томоохон жагсаал болсон байна. Жагсагчид болон цагдаагийн хооронд мөргөлдөөн болж 70 хүн баривчлагдаж, хэдэн арван хүн шархадсан аж.  
 
Туркийн хамгийн том хот Истанбул нийслэл Анкара зэрэг хотод томоохон хэмжээний жагсаал болсны гол шалтгааны нэг нь "Гезийн хэрэг"-ийг дурсах, нөгөө нь иргэд эрх баригч намын авлигын хэрэг, Такшимын уурхайн осолд дургүйцэл илэрхийлж байгаа явдал юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Туркт жагсаал болжээ   
Үзсэн: 1414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй