Дархан сумын Засаг дарга захирамж гаргаж өчигдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудал, дэн буудал ажиллуулахыг хоригложээ.
“Нийтийн эзэмшлийн орон сууцанд зочид буудал, дэн буудал ажиллаж байгааг таслан зогсоогооч ээ” гэдэг саналыг багийн иргэдийн нийтийн хурлаараа дамжуулан иргэд сум орон нутгийн удирдлагуудад ихээр ирүүлдэг аж. Энэ дагуу ИТХ чиглэл өгсөний учир олон удаагийн судалгааг хийжээ. Судалгаагаар Дархан суманд нийтийн эзэмшлийн орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг нийт 22 зочид буудал, дэн буудал байдаг гэсэн судалгаа гарсан байна. Ингээд үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилсөн 3, 4 буудлаас бусад нь захирамж ёсоор өчигдрөөс эхлэн ажиллахгүй болжээ.
Орон сууцны байранд зочид буудал ажиллуулахыг хоригложээ | ||
Үзсэн: 1519 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.