Шууд Chart

Ерөнхийлөгч шинээр томилох сайдын тухай байр сууриа илэрхийлэв

2014-06-02 11:17:37

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан бичигтэй танилцаад хариу илгээлээ. Уг хариу албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр сууриа тодорхой илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль  тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгон зааглах ажлыг энэ удаагийн томилгооноос эхлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй гээд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саналаас татгалзаж буйгаа илэрхийлжээ. Мөн Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналыг дахин зөвшилцөхийг хариу бичигт дурджээ.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Ерөнхийлөгч шинээр томилох сайдын тухай байр сууриа илэрхийлэв   
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй