Шууд Chart

Нийслэл ирэх сард төсвөө тодотгохоор төлөвлөж байна

2014-06-02 11:26:06

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж Нийслэлийн шуурхай мэдээллийн төвд иргэд, байгууллагаас ирсэн гомдлын талаар мэдээлэл сонсож, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох зарим албаныханд үүрэг өглөө.
Өнгөрсөн тавдугаар сарын 19-ний өдрийн 08.00 цагаас зургаадугаар сарын 1-ний 08.00 цаг  хүртэлх 14 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төв 310005 утсаар иргэд, байгууллагаас 119 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл хүлээн авч шаардлагатай арга хэмжээг авч ажилласан байна. Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 30.2 хувийг орон сууцтай холбоотой, 42 хувийг цахилгааны доголдолтой холбоотой  асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол найман хувиар өсч, орон сууцтай холбоотой гомдол 14.2 хувиар буурсан байна. 

Нийслэл Төсвийн тухай хуулийн дагуу долоодугаар сард төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн харьяа газар, агентлагуудын удирдлагуудыг төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал хүргүүлэх үүрэг өглөө. Мөн энэ жил нийслэл 16 сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулахтай холбогдуулан чөлөөлөөгүй гурван газар байгааг дүүргийн Засаг дарга нар анхааралдаа авахыг үүрэгдлээ. Нийслэлийн харьяа газар, агентлагын удирдлагууд ээлжийн амралтын хуваариа бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан зохион байгуулах, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны бэлтгэлийг сайтар ханган, эхлүүлэх үүргийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт өглөө.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нийслэл ирэх сард төсвөө тодотгохоор төлөвлөж байна  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй