Шууд Chart

Хотын хэл

2021-12-09 12:22:24

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулж байна. ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Очиртогоогийн Шинэбаяртай “Хотын хэл” сэдвээр ярилцсан ярилцлагын 1-р.

“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: Эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Ламын гэгээн Лувсанданзанжалцангийн тахилын шүлэг”-ийн тухай сонсгоно.

“Хэлц үг” буланд: ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Санжпэрлээгийн Энхжаргал оролцож “Аавдаа адуу манахыг заах” хэмээх хэлцийн утга тайлбарлана.

“Мартагдсан монгол үг” буланд: ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Намсрайн Мөнхцэцэг оролцож “ширгүү, ягшуургадах, нарь” зэрэг үгийн утгыг тайлбарлана.

“Орчуулж болох үг” буланд: “Ментор” хэмээх үгийн утга тайлбарлана. 

Нийтэлсэн: Mонголын радио

Хотын хэл   
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй