Шууд Chart

“Хурд” хамтлаг пянз, цомгийнхоо баярыг хийнэ

2021-12-09 10:21:39

Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлаг 30 жилийн ойгоо угтан “Долоон тэрбум” пянз, цомог хэвлүүлсэн бөгөөд энэ сарын 11-нд нээлтээ хийх гэнэ.

Тус хамтлаг дээрх цомог, пянзаа Германд хэвлүүлсэн агаад Шангри-Ла Моллд нээлтийн арга хэмжээгээ хийхээр бэлтгэжээ.

Дээрх цомгоо гурван жилийн турш бүтээж, хамтлагийн гишүүн бүрийн уран бүтээлийг багтаажээ. Өнгөрсөн хоёрдугаар сард "Долоон тэрбум" цомгийнхоо хамгийн анхны уран бүтээл болох "Гэгээн гоо" хэмээх уран бүтээлээ сонсогчдодоо хүргээд байгаа билээ.

Эргэн сануулахад, тэд хамтлагийнхан 20 жилийн ойгоор Монголын анхны “Алтан пянз”-ыг хэвлүүлж, фенүүддээ бэлэг барьж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хурд” хамтлаг пянз, цомгийнхоо баярыг хийнэ  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй