Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Шанх Рилад илтгэл тавих үеэрээ “Зарим улс орон өөрийн хүчиндээ эрдэн түүхэн үнэнийг гуйвуулахыг оролдож байна. Улс орнууд тэнгис далайд үйл ажиллагаа явуулахдаа хүчин чадалдаа түшиглэх логикоо орхиж, олон улсын хуулийг мөрдөж энхийн аргаар зөрчил маргаанаа шийдвэрлэх хэрэгтэй” гэжээ. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байгаа вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад “Чинь Ган ойрын хугацаанд Японы эрх баригчид бусад оронд чиглэсэн үг, яриа байнга нийтлэх болсныг бид анхааралдаа авсан. Хэрэг дээрээ Япон одоогийн цэргийн аюулгүй байдлын хүрээн дэх чиг хандлагаа ил тод болгох шаардлагатай болоод байна” гэсэн аж.
Харин Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн хэлсэн үгтэй холбогдуулж сурвалжлагчийн асуултад хариулт өгчээ. Тэрбээр “Түүхэн үнэнд зөвөөр хандаж, бодит хэргийг хүндэтгэн, харилцан зөрчил маргаан үүсгэхгүй, бодит үйл ажиллагаагаараа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай үйлдэл хийхийг Японы талаас хүсэж байна.
Хөрш орны нутаг дэвсгэр, тэнгисийн эрх мэдлийн асуудлаарх санал зөрөлдөөнийг шийдвэрлэхэд олон улсын хууль, олон улсын харилцааны хэм хэмжээний үндсэн зүйлийг эрхбиш баттай мөрдөх учиртай юм” гэжээ.
Шинзо Абэг бодит үнэнийг хүндэтгэхийг Хятадын тал хүслээ | ||
Үзсэн: 2796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.