Шууд Chart

ОХУ-ын болон Монголын залуу хөгжмийн зохиолчдын форум болно

2021-12-10 09:51:26

 

ОХУ-ын болон Монголын залуу хөгжмийн зохиолч, хөгжмийн онолчид, тоглоочдын семинар-форум, "Цех-2021" нэртэйгээр энэ сарын 15-21-нд болно.

Уг арга хэмжээний хүрээнд дараах чиглэлээр лекц, практик хичээл, мастер класс явагдах аж.  

- Хөгжмийн зохиомж

- Хөгжмийн театр

- Хөгжмийн чимэглэл

- Хөгжмийн шүүмж, сэтгүүл зүй

- Симфони оркестрын инструментовка

- Цохилуур хөгжмүүдийг төрөлжүүлэх сэдэвтэй авторын хичээл

- Дэлхийн хөгжмийн өвийн культуролог ба концептолог сэдэвтэй авторын хичээл.

Хамтран зохион байгуулагчаар Оросын хөгжмийн холбоо, Оросын хөгжмийн холбооны дэргэдэх олон улсын залуу хөгжимчдийн нэгдэл "МеждународМолОт", Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монгол улсын консерватор ажиллаж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-ын болон Монголын залуу хөгжмийн зохиолчдын форум болно  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй