Нягтлан бодогчоос БНМАУ-ын ардын жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртсэн хүн бол Нямын Цэгмид гуай юм.
Тэрээр 1910 онд Булган аймгийн Могод суманд төржээ.
Монголын анхны уран сайхны "Монгол хүү" кинонд ноёны дүрд тоглосон бол "Сүхбаатар" кинонд гурван дүрд тоглосон байдаг. Тодруулбал, кино эхлэхэд гардаг өгүүлэгч өвгөн, архичин, Богд хааны дүрд юм.
Богд хааны дүрийг кинонд анх бүтээсэн бөгөөд нийт зургаан кинонд өөр өөр Богд хааны дүрд тогложээ.
Улсын хөгжимт драмын театрын жүжигчин, найруулагч, дарга, кино үйлдвэрийн дарга, зэрэг албан тушаалыг ч хашиж байжээ.
Түүний бүтээсэн дүрүүдийг дараах байдлаар танилцуулья.
1936 он "Монгол хүү" ноён
1939 он "Сүрэг чоно" өвгөн
1942 он “Морин цэрэг танкист" ангийн дарга
1942 он "Хил дээр гарсан хэрэг" дайсан
1942 он "Сүхбаатар" Богд хаан, оршил өвгөн, архичин
1945 он "Цогт тайж" Засагт лам
1956 он "Бидэнд юу саад болж байна" нярав
1960 он "Элбэг дээл" Намдаг
1961 он "Гологдсон хүүхэн" өвгөн
1962 он "Түмний нэг" Жигмидданзан
1966 он "Төөрсөөр төрөлдөө" шоронгийн манаач
1967 он "Төгсгөл" Богд хаан
1968 он "Өглөө" Богд хаан
1969 он "Анхны алхам" Балдан
1970 он "Улаан дарцаг" пингийн эзэн Гэндэн
1971 он "Тэмцэл" Богд хаан
1971 он "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" дүрвэгч
1973 он "Тунгалаг Тамир" Богд хаан
1974 он "Тамирын охин" Бальдир
1976 он "Хүний төлөө" өвгөн
1976 он "Хүний амь" Лувсанням
1978 он "Их замын эхэнд" өвгөн
1981 он "Хатанбаатар" Богд хаан
1984 он "Зарлаагүй дайны оршил" ард
1986 он "Намар нахиалсан мод" Галсан хувилгаан
1991 он "Аргамжаа" морин тэрэгтэй өвгөн.
Нягтлан бодогчоос Ардын жүжигчин болсон хүн | ||
Үзсэн: 993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.