Өнөөдөр Монгол-Германы шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, ХБНГУ-ын Боннын их сургууль хоорондын Монгол-Германы Хархорин экспедицийн хамтын ажиллагааг 2019 хүртэл үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Хамтын ажиллагааны гэрээг Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл болон Боннын их сургуулийн хүрээлэнгийн захирал профессор Ян Бемманн нар үзэглэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч нарын ивээл дор Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Археологийн хүрээлэн, Бонны их сургуулийн Өвөг ба Эртний түүхийн Археологийн Хүрээлэн хамтран ажилласнаас хойш 15 жил болж байна. Энэ хугацаанд хоёр тал хамтран Монголын Эртний нийслэл Хархорин хот, хот орчмыг судлах эрдэм шинжилгээний ажлыг амжилттай хэрэгжүүлсэн юм. Түүнчлэн Боннын их сургууль манай судлаачдыг дэмжих зорилгоор ХБНГУ-д эрдмийн зэрэг хамгаалах боломж олгож, Монголын олон залуу археологичид тус улсад мэргэшил дээшлүүлж байна.
ШУА, Боннын их сургуультай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ | ||
Үзсэн: 1807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.