![](/uploads/202112/news/thumb/6f745ecd9efda04e67b09f802f2a6e6d_x3.jpg)
Их хотын түгжрэлд нийтийн тээвэрт унших ном хайж байвал дараах таван төрлийн номыг санал болгьё. Түгжрэлд, автобусанд жижиг хэмжээтэй ном унших нь тохиромжтой бөгөөд хамгийн арын суудалд тухлахгүй л бол зузаан роман, хүнд философийн ном сонгоод хэрэггүй л болов уу.
Богино өгүүллэгийн цоморлиг, яруу найргийн ном
Богино хэмжээний өгүүллэгийн ном, яруу найргийн бүтээл нь сонирхолтой бөгөөд нэг бүтэн өгүүллэг, шүлгийг хэсэг зуурын түгжрэл дунд уншиж болох давуу талтай.
Өмнө нь уншсан ном
Заавал бүтнээр нь унших шаардлагагүй, энд тэндээс нь уншсан ч эргэн санаж чадах номууд юм. Ялангуяа нийтийн тээвэрт анхаарал сатаарах магадлал их тул шинэ номоос илүү өмнө нь уншаад таалагдсан, өөртөө аль нэг хэсгээс нь сануулахыг хүссэн номоо сонговол зүгээр.
Аудио ном
Түгжрэл дунд дуу сонсохоос илүү подкаст, аудио ном сонсох нь илүү үр бүтээмжтэй байх болно. Төрөл бүрийн аудио номоос сонгон үнэгүй сонсож болох жагсаалтыг эндээс хараарай.
Зурагтай ном
Автобусанд үг өгүүлбэр тогтож харах хэцүү байдаг бол зурагтай ном сонгоорой. Хэлээ сайжруулах зорилгоор гадаад хэл дээрх зурагтай ном үзэж ч болно.
Цулгуй хавтастай ном
Ямар ном уншиж буйгаа автобус дүүрэн хүнд харуулахыг хүсэхгүй байвал цулгуй хавтастай ном сонгоорой. Гар аргаар хавтас хийж ч болно.
Нийтийн тээвэрт уншихад тохиромжтой таван ном | ||
Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.