АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотноо олон улсын тэшүүрийн холбооны Дэлхийн цомын тэмцээний энэ улирлын гурав дахь гараа боллоо.
"Бээжин -2022" өвлийн олимпын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 36 орны эрэгтэй 187, эмэгтэй 127 тэшүүрчин хурдаа сорьсны дотор манай улсын хоёр "ган хөлөгтөн" өрсөлдсөн юм.
Эрэгтэй бөөн гараанд Ялалтын Зоригтбаатар масс гарааны хоёр дахь хагас шигшээд уралдаж, 7:07.490 амжилтаар (17 оноо) 24 дүгээрт (25) бичигдлээ. Дэлхийн цомын гурван гарааны дараах оноогоор тэрбээр 34 оноотой (2 гараанд л оролцсон) 53 тамирчнаас 44 дүгээрт бичигдэж байна.
Эмэгтэй бөөн гараанд Алтан-Очирын Зул (26 нас) 7:29.560 амжилтаар хагас шигшээ хэсэгтээ 19 (21) дүгээр байрт бичигдэж, 22 оноо авлаа. Дэлхийн цомын нийлбэр дүнгээр А.Зул 46 оноотойгоор 41 тамирчнаас 33 дугаарт эрэмбэлэгдэж байна. Манай хоёр тэшүүрчин дэлхийн цомын гурван гараанаас хоёрт нь оролцсон бөгөөд одоо Канадын Калгарид болох Дэлхийн цомын дөрөв дэх гараанд оролцохоор "Агч модны орныг" зорив.
Я.Зоригтбаатар, А.Зул нар Канадад өрсөлдөнө | ||
Үзсэн: 940 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.