Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Фюри-тэй 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр утсаар ярив.
Талууд Монгол, Канадын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд Канадын Парламентын Төлөөлөгчдийн танхимд Канад-Монголын найрамдлын бүлгийг шинэчлэн байгуулах, харилцан айлчлал хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.
Канад Улсын Парламентын сонгууль 2021 оны 9 дүгээр сард болсон бөгөөд шинэ Парламент 11 дүгээр сарын 22-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Канад улсын Парламентын сенатын танхимын даргатай утсаар ярив | ||
Үзсэн: 883 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.