Шууд Chart

Дуучин Э.Болор-Уянга хүмүүнлэгийн үйлс бүтээж байна

2014-06-02 14:03:18

Д.Эрдэнэцэцэг агсны дуунуудыг өөрийнхөөрөө амилуулсан дуучин Э.Болор-Уянга уран бүтээл туурвихын зэрэгцээ өөрийн санаачилгаар хүмүүнлэгийн үйлс бүтээж яваа ажээ.  Тэрбээр сардаа нэг удаа хүмүүнлэгийн үйлс хийж байгаа бөгөөд энэхүү ажлаа   өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн байна. Тэрбээр эхний  хүмүүнлэгийн ажлаараа хүчирхийлэлд өртсөн, өрх толгойлсон эмэгтэйчүүд, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой хүмүүст сэтгэлийн дэм өгөх зорилгоор  ая дуугаа өргөхийн зэрэгцээ, уулзсан байна. 
Улмаар Гэр, бүл хүүхэд хөгжлийн төвд хандаж  СХД-ийн 21-р хороо “Жаргалант хотхон” буюу хуучнаар партизаны  САА-н  сурагчид болон  авьяаслаг багачуудтай уулзаж,  уран бүтээлээсээ толилуулжээ. Улмаар хүүхэд багачуудад урам зориг өгсөн бөгөөд түүний энэхүү уулзалтыг үндэсний үйлдвэрлэгч “Өгөөж” дэмжин бүтээгдэхүүнийхээ дээжээс хүүхэд багачуудад өгсөн байна. 
Тэрбээр  энэ сарын хүмүүнлэгийн ажлаа 27-ны өдөр хийсэн.  Тодруулбал, БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй болон  халамжийн мөнгөөр амьдралаа залгуулдаг өрхийн гишүүдийг хооллохын зэрэгцээ бэлэг өгч, нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөсөн байна. Энэ удаагийн  уулзалтыг дэмжин “Veranda” рестораны салбар “Terraza” ресторан, “ОБ Капитал фүүдс”, “Сурагч” сонин, Golden gobi” ажилласан байна.
Дуучин  Э.Болор-Уянга сар бүр энэхүү  сэтгэлийн дэм өгөх,  хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлэх бөгөөд хамтран ажиллаж байгаа байгууллага,  уран бүтээлчдэд баярлаж явдгаа илэрхийлсэн юм.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Дуучин Э.Болор-Уянга хүмүүнлэгийн үйлс бүтээж байна  
Үзсэн: 1933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй