Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2021” ёслолын арга хэмжээ өнөөдөр МҮОНРТ-ийн “Студи-600”-д болно. Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан энэхүү арга хэмжээ энэ жил олимпын дараа болж байгаагаараа онцлог юм.
Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчийг спортын сэтгүүлчид шалгаруулдаг. Олон улсын уламжлалын дагуу Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд харьяалалтай сэтгүүлчид тиймээс саналаа өгч, шилдгүүдийг тодруулна. 2002 оноос эхлэлтэй тус наадам 19 дэх жилдээ болох гэж буй.
"Бөртэ чоно" наадмын 2019 оны шилдгээр ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар шалгарч байв.
“Бөртэ чоно-2021”-ийн эзэн өнөөдөр тодорно | ||
Үзсэн: 1265 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.