Шууд Chart

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Ш.Өлзийбаяр нар “Морин хуур” наадмын гран при хүртлээ

2021-12-13 13:47:35

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам өчигдөр Төв аймгийн Монгол туургатан театрт боллоо.

“Ковид-19” цар тахлын улмаас 2019, 2020 оны буюу “Морин хуур-33,34” наадам төлөвлөсөн хугацаандаа болоогүй тул энэ удаа хамтад нь зохион байгуулсан юм.

Гэхдээ “Морин хуур-33” наадамд мэргэжлийн, нийтийн, эстрад гэсэн гурван төрөлд өрсөлдсөн бол “Морин хуур-34” наадамд зөвхөн мэргэжлийн, нийтийн гэсэн төрөлд болов.

Хамтран зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газар, МҮОНРТ, Төв аймгийн ЗДТГ, Улсын филармони ажилласан юм.

Ийнхүү байр эзэлсэн уран бүтээлчдийг уншигч танаа танилцуулья.

“Морин хуур-33” наадам, мэргэжлийн дууны төрөл.

Гран при шагнал: Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн ая, яруу найрагч Д.Даваасүрэнгийн шүлэг “Зуурд л үгүй жаргая”. Дуучин УДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Монголхүү.

Нэгдүгээр байр: Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын ая, яруу найрагч Ц.Баярхүүгийн шүлэг “Санахын цаадах нутаг”. Дуучин УДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Монголхүү.

Хоёрдугаар байр: Хөгжмийн зохиолч М.Хатанбаатарын ая, яруу найрагч С.Амартайваны шүлэг “Ганга нуурын гангар хур”. Дуучин УДБЭТ-ийн гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга.

Гуравдугаар байр: Хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы хөгжим, яруу найрагч У.Баярсайханы шүлэг “Тайтгарч өнжмөөр нутаг”. Дуучин Б.Дэлгэрбаяр.

Нийтийн дууны төрөл.

Нэгдүгээр байр: Хөгжмийн зохиолч Б.Сайнтөмөрийн ая, яруу найрагч Д.Жаргалсайханы шүлэг “Айргийн дугараа”. Дуучин Л.Банзрагч.

Хоёрдугаар байр: Хөгжмийн зохиолч Ж.Буянтогтохын үг, ая “Сайхан намар”. Дуучин, гавьяат жүжигчин С.Ганзориг.

Гуравдугаар байр: Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Пүрэвхүүгийн ая, “Мөндөр зээрд”. Дуучин Б.Гомбо-Очир.

Тусгай байр: Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүүгийн ая, яруу найрагч М.Эрдэнэбатын шүлэг “Ээждээ захидал бичээрэй”. Дуучин Т.Дэлгэрмөрөн, Г.Энхнаран.

Страд дууны төрөл.

Нэгдүгээр байр: Ая зохиогч Д.Бердибекийн ая, яруу найрагч Н.Минжинсайханы шүлэг “Үүдэнд чинь ирээд буцлаа”. Дуучин П.Баярцэнгэл.

Хоёрдугаар байр: Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Р.Энхбазарын ая, яруу найрагч Б.Ичинхорлоогийн шүлэг “Санаа заяатай Монгол”. Дуучин С.Сэрчмаа.

Гуравдугаар байр: Б.Батжаргалын үг, ая “Гэсэн юм аа”. Дуучин Г.Дарханбаатар.

“Морин хуур-34” наадам, мэргэжлийн дууны төрөл.

Гран при: Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын ая, яруу найрагч Ц.Баярхүүгийн шүлэг “Жаргал дүүрэн эх орон”. Дуучин, гавьяат жүжигчин Э.Анхбаяр.

Нэгдүгээр байр: Хөгжмийн зохиолч Г.Төвшинтөрийн ая, яруу найрагч Я.Болдбаатарын шүлэг “Адуутай орчлон”. Дуучин Ц.Шинэбаяр.

Хоёрдугаар байр: Хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэнгийн ая, яруу найрагч Б.Даваацэрэнгийн шүлэг “Буулин тэших сэтгэл”. Дуучин Г.Алтанхундага.

Гуравдугаар байр: Хөгжмийн зохиолч М.Хатанбаатарын ая, яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Тоононы наран эх орон”. Дуучин О.Хүрэлбаатар.

Тусгай байр: Б.Эрдэнэцогтын үг, ая “Эрдэнийн соёмбот эх орон”. Дуучин Э.Отгонбат, Л.Бүүвэйбаатар.

Тусгай байр: Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч А.Энхтайваны ая, Ш.Лхамноржмаагийн шүлэг “Аав”. Дуучин Уранзолбоо.

Нийтийн дууны төрөл.

Нэгдүгээр байр: Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын ая, ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын шүлэг “Тусгаар тогтнол амьнаас үнэтэй”. Дуучин Б.Долгормаа, “Увертюра” хамтлаг.

Хоёрдугаар байр: Ая зохиогч А.Энхнарангийн ая, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Да.Нямаагийн шүлэг “Чамайг хайрлах хайрандаа”. Дуучин Э.Очирсайхан.

Гуравдугаар байр: Хөгжмийн зохиолч Д.Батсүхийн ая, С.Ариунзулын шүлэг “Ангир дэлхий”. Дуучин Д.Амартүвшин.

Тусгай байр: Ая зохиогч Л.Батболд, Л.Эрдэнэбатын шүлэг “Аяа миний буриадхан”. Дуучин Л.Эрдэнэбаяр.

Тусгай байр: Хөгжмийн зохиолч О.Эрдэнэбатын ая, Б.Баасанжавын шүлэг “Сэтгэлийн наран ээж”. Дуучин Д.Анужин.

Сонирхуулахад, “Морин хуур-35” наадам сар шинийн өмнө зохион байгуулагдахаар хүлээгдэж байгаа аж. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Ш.Өлзийбаяр нар “Морин хуур” наадмын гран при хүртлээ   
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй